Thursday, June 18, 2009

Яагаад ийм болцон юм бэ?

Өнөөдөр тохиолдсон нэгэн явдлаас улбаалан хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус, харин түүнийгээ яаж хэлэх вэ гэдэг нь чухал болохыг ойлгосон. Үнэхээр үнэнд хүрэх ганц зам байдаг боловч үнэнээс төөрүүлэх мянган зам байдаг юм билээ. Миний хэлсэн үг, хийсэн үйлдэл бусдад заавал таалагдах албагүй ч хүн юм чинь алдаа оноо байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр яах вэ! Хүн өөрийнхөөрөө байх шиг сайхан юм алгаа. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, ертөнцийг үзэх үзлээрээ хүнд муу санахгүй тухайн хүний байдлыг миний бие хэрхэн хүлээн авсан түүнийгээ шуудхан илэрхийлж байхад тэр хүн яагаад миний ярьсан юмыг давс хачираар дүүргэж байж бусдад буруу аргаар илэрхийлээд байнаа, тэр хүн яагаад зөвхөн өөрийгөө бодоод бусдыг бодохгүй байнаа, тэр хүн яагаад ирээдүйгээ бус өнөө маргаашаа бодоод байнааа, тэр хүн яагаад бэлэнчлэх сэтгэлгээгээр хүнтэй харицаад байнаа… Яагаад…?

Гэхдээ дэлхийд олон өнгө байдгийн адилаар, олон янзын хүмүүс бас байх л учиртай. Хүн бүр адилгүйг би мэднээ, гэхдээ ухамсартай байх цаг болсон бишүү !!!

За ертөнцийг зөвөөр үзэх үзлээр манай монголын нийгэм дутагдаад байнаа, Ийм жишээ хангалттай бий, нүдээр үзэж толгой сэгсэрч явсаар өдийг хүрлээ.

Би л болж бүтэж байвал бусад нь хамаагүй, өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн өнгө аястай болчихжэээ. Байнга л бэлэнчлэх сэтгэлгээ хаа сайгүй, бие махбодь, оюун ухаанаа дайчлан өөрийгөө хөгжүүлэх, ухамсарлах үзэл хаачив аа !!! Үнэхээр хүмүүсийн дундах ертөнцийг зөвөөр үзэх үзэл алга болчихжээ, харамсалтай л юм.

Ийм үзэл суртахуунгүй байж яаж амьдрах гээд байгаан бол доо, ичих булчирхайгаа элгэндээ наасан үйл явдал, ёс суртанхууны доголдол хаа сайгүй сонсогдоно. Юм л бол бие биенээ хэрхэн дэмжиж тэтгэх вэ гэхээсээ илүү яаж доош нь унагаах вэ, яавал би тэрнээс илүү гарах вэ, за бүр цаашлаад хэрхэн нэгнээсээ илүүг долоохоо л боддог шиг байгаа юм. Энэ бол өнөөгийн Монголын нийгэмд бий болоод байгаа нүднээс далд бодит үнэн юм.

Хүний дотоод ертөнцийг зөвөөр үзэх үзэл чинь цаанаасаа үнэ цэнэтэй маш нандин зүйл юм. Бусдаас дээгүүр байх чинь огт хамаагүй, хамгийн гол нь та өчигдөр байснаасаа хэр дээшилсэн бэ гэдэг л өөрт чинь чухал. Хүн чамаас илүү байна уу, дутуу байна уу огт хамаагүй ээ, харин чи өөртөө хэр сэтгэл хангалуун байна гэдэг л чухал шүү дээ. Би ийм тийм илүү дутуу юм яриад, хийгээд яваад байгаа хүмүүсийг өрөвдөнө үү гэхээс зүхэхгүй. Яах юм бэ, наадах чинь ертөнцийг зөвөөр үзэх үзлээ гээсэн, амьдрах учраа олоогүй л яваа хүн юм байна шүү дээ гээд л бодохлоор үнэхээр аймшигтай санагдана.

Миний бодлоор зарим хүмүүс тухайн хүнийхээ сайн, муу талаас хамгийн түрүүнд дутагдалыг нь олж хараад шүүмжлээд бусдад давслаад ярина, эсвэл сайн талыг нь анзаарахаар муухай атаархаж далдуур хорлоно, ерөнхийдөө өөртэйгээ жишиж харьцуулаад байх шиг байгаа юм. Нэг ёсондоо өөрөөс нь дээртэй тааралдвал бялдуучилна, эсгэрээрээ бол үл тоомсорлоно. Ингэж бүх л дэлхийтэй өрсөлдөх хэрэг байна уу??? хүн чамаас сайн байна уу? муу байна уу? чамд ямар хэрэгтэй юм бэ? Тухайн хүн өөрийгөө мэдэж байвал л боллоо шүү дээ. Хүнийг хувь хүн, хамгийн гол нь ХҮН гэсэн үзлээр хандахаа больжээ. Энэ л харамсалтайяа.

Бусдын хэрэгт хошуу дүрч байхаар өөрийгөө ядаж нэг жаахан хөгжүүлээд аваачээ гэмээр байна. Хүн гэдэг чинь их сонин юм билээ, Би тэр болгонтой нь тааруулж харилцах гэж эхэндээ зүдэрлээ. Сүүлдээ бүр даварна уу гэхээс багасгана гэж байхгүй, Яалтай ч билээ.

Хүмүүсээ, амьддаа бие биенээ хайрлая гэсэн их найрагчын үгээр өндөрлөё.

4 comments:

  1. Хүн чамаас илүү байна уу, дутуу байна уу огт хамаагүй ээ, харин чи өөртөө хэр сэтгэл хангалуун байна гэдэг л чухал шүү дээ гэж сайхан хэллээ. сайхан бичлэг байна .

    ReplyDelete
  2. minii naiz sain bichej bna uuniigee yarij bval iluu hund hureh yum bish uuu

    ReplyDelete
  3. hichneen ih setgeed hichneen ih medeed hel yaria ugui bol hoggui hogjim met shuu chinii ene bichleg chine gaihaltai iltgel bolj bolhoor yum bnaa bi hulgailchih uu kkk

    ReplyDelete