Saturday, June 20, 2009

Даан ч ийм хүмүүс нь ховор юм даа

Зусланд Шиврээ бороо орж байлаа. Манай байшингийн цонхоор Борооны дуслууд замбараагүй гэгчийн доошоо тэмүүлэн урсана. Зарим нь нийлж нэгдэн улам л томорсоор доошоо урсан усан замыг үүсгэн голын их урсгалд нэмэгдэж байхад үлдсэн ганцаар дуслууд тэндээ л хатаж уурших юм.

Энэ юуг хэлж байна вэ? Ердөө л байгалын нэгэн үзэгдлээс хүмүүний амьдралыг тэр тусмаа хүмүүний ертөнцийг таних амархаан.

Түүхэнд ялалтанд хүрч чадсан ухаантай хүмүүс юуг төв болгож амьдарсан бол? Тэр хүмүүс цөмөөрөө гол руу урсах найрамдалт борооны дуслууд бол харин тэнэг хүмүүс хатаж хоцорсон дуслууд юм.

Ухаантай хүний зүрхэнд аав ээж, ах дүү амраг садан, найз нөхөд, эх орон, бүхий л зүйл багтаж байхад харин тэнэг хүний зүрхэнд өөрийгөө л багтаах ч…

Ухаантай хүн өөрт тохиолдсон бэрхшээлдээ талархан алдаагаа олж засаж байхад тэнэг хүн шантарч…

Ухаантай хүн өөрийгөө ч бусдыг ч бодож тэдний төлөө үйлдэл хийж байхад тэнэг хүн бусдыг бодохоо умартан зөвхөн өөрийгөө л бодно…

Аливаа зүйлийг хэмждэг хойно Хүмүүнийг хэмжих шалгуур бол мэдлэг боловсрол, эд хөрөнгө, өнгө зүс, алдар гавьяа, шүтдэг шашинаар нь биш харин түүний зүрх сэтгэл хэр юм бэ гэдгийг л хэмждэг.

Ухаантай хүн алсыг бодож өөрийнхөө зугаа цэнгэлийг золиослон бусдын төлөө амьдардаг. Тэд энгийн хүмүүстэй адил бишээ. Энгийн хүмүүс унтаж байхад тэд хөдөлмөрөлж тэднийг өглөө босоход тэд аль хэдийн боссон хөдөлмөрөлдөг.

Энгийн хүмүүс цаг гаргаж хоолоо идэж байхад ухаантай хүмүүс явангаа хөдөлмөрлөнгөө хооллодог.

Энгийн хүмүүс өөрийнхөө төлөө шаналж байхад ухаантай хүмүүс бусдын төлөө шаналдаг…

Энгийн хүмүүс жижиг сажиг зүйлээр оролдож бичил ертөнцөө чимэвч ухаантай хүмүүс өөрийн ертөнц бусдын ертөнцийг ч чимэж улс орон бүхий л дэлхийг чимэхийн тулд өөрийгаа дайчлан амьдардаг.

Хорвоо дэлхий өөрөө ухаантай учраас ухаантай хүнд хайртай билээ. Нар бусдын төлөө гэрэлтэн салхи бусдын төлөө агаарын солилцоо үүсгэн байхад гол горхи далайн ус амь бүхнийг тэтгэнэ. Энэ хорвоод хүмүүнээс бусад нь бүгд бусдын төлөө амьдардаг.

2 comments:

  1. ээмэр нарийн бичлэг байшд тэ.

    ReplyDelete
  2. хэхэхэ тийм байна уу :)

    ReplyDelete