Юуны өмнө оюутан болсон чамд баяр хүргье! Хүний амьдралд үндсэндээ хоёр сонголт байх бөгөөд энэ нь яг одоо чиний өмнө ирээд байна гэж ойлгогтун. Алийг нь сонгох вэ?
Сонголт1:-Бусдын эрхшээлээр, оногдсон тавлингаар амьдрах
Сонголт2:-Өөрөө өөрийнхөө хувь заяаг зохиож явах
Хэрэв чи энэ дөрвөн жилийг өөрийнхөө тааваар, урсгалаараа өнгөрөөе гэж бодож байгаа бол дээрх хоёр сонголтын эхнийхийг хийлээ гэсэн үг. Харин өөрийгөө дайчилж, сурч боловсоръё гэж бодож байгаа бол хоёр дахь сонголтыг хийлээ гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн бодоод явах биш хэрэгжүүлэхгүй орхивол автоматаар эхний сонголт руу гулгана гэдгийг бас санах хэрэгтэй.
Амьдрал хүнд томоохон эргэлт гаргах боломжийг хэд хэдэн удаа санал болгодог юм. Тийм үед түүнийг хүлээж авах боломжтой, чадвартай байх эсэхээс тухайн хүний цаашдын хувь заяа хамаардаг гэж хэлж болно. Тийм чадвар "би хийгээд үзье" гэж шийдвэрлэх мөчид хэлж чадах потенциалыг оюутан насандаа хүн өөртөө суулгах ёстой болдог. Жишээ нь нэг хичээл дээр гурван өдөрт 50 хуудас рефират бичих даалгавар авлаа гэж бодъё боломжгүй мэт санагдах энэ даалгаварийг "хийе" гэж дайраад үзэх сэтгэл, "за болъё" гээд тэр хичээлийг хаях хоёроос хожмын олон үр дагавар хамаарна. Жишээ нь ажил дээр гарсан хойноо ямар нэг төслийн үр ашгийн тооцоог долоо хоногийн дотор боловсруулах захиалга ирсэн үед "тэгье надад даатгаж болно" гэж хэлж чадах уу үгүй юу гэдгээс тэр хүний цаашдын амжилт ахиж дэвших эсэх нь хамаарч болно.
Хүнд бүх амьдралын туршид оюутан нас шиг эрх чөлөө гэж үгүй. Дунд сургуульд байхад эцэг эх, багшийн заавраар явна. Үзэх хичээл ч гэсэн нэг ижил сургалтын хөтөлбөрт захирагдана. Их сургууль төгссөн хойноо бол ажил дээр гарч харъяа компани, эсвэл албан газрынхаа ажилын горимд тохируулан амьдрах хэрэгтэй болдог. Гэр бүлтэй болвол юу болох нь бүр ойлгомжтой.
Тэгвэл оюутан цаг бол хүн өөрөө өөрийнхөө цагийг яаж захиран зарцуулахыг мэддэг, дөрвөн жил тэр чигээрээ тэр хүний мэдэлд очдог зурвас үе юм. Эрх чөлөөтэй байна гэдэг сайхан ч түүнийхээ төлөө өөрөө дараа нь хариуцлага хүлээнэ гэдгийг бас санах хэрэгтэй. Энэ дөрвөн жилийг хэрхэн өнгөрөөхөөс тухайн хүний үлдсэн амьдрал шууд хамаардаг билээ. ДӨРВӨН ЖИЛ ӨӨРИЙГӨӨ ЗОВООСНООР ДӨЧИН ЖИЛИЙНХЭЭ ЖАРГАЛЫГ ЗОХИОНО.
This comment has been removed by the author.
ReplyDeletesur sur bas dahin suralts gedeg ug sanaand orloo.
ReplyDeletePak Karamu reading and visiting your blog
ReplyDeletechinii bodoltoi miniih yronhiidoo taarch bnaa odoogiin mongoliin bolowsroliin systemd ni oorchlolt oruulah heregtei gj bi boddog huniig hun bolgoj surgadag baga angias ni ehleed undesnii tuuh hel soyoliin hicheeliig tulhuu oruulah heregtei gj bodoj bna minii medehiin "Ih zasag" surguuliin oyutnuud hun bolj gardag bh oor surguuliud mongolchuudiin hainga zan deer ni toglood bh shig manai owog deedes uneheer aguu humuus bsan shuu odoo bidnii yariad bga "Secret"-g ali deer uyes meddeg bj teriigee bidend onoog hurtel helj ogsoor l "Sanaj yawbal butne sajilj yawbal hurne" gj iim l aguu humuusiin ur sad bid shuu dee.
ReplyDeleteardchilal hund garaanii tegsh nohtsol olgodog gedeg ug bi harin garaanaas garaad yaah ni chuham tanii hereg gej bgaa tegeheer ooroo ooriinhoo tsaashlaad busdiin toloo surtsgaay aa. minii ijil oyutan zaluusaa.
ReplyDeleteсанаа нийлж байна.
ReplyDeleteгэхдээ 4 жил өөрийгөө зовоосноор гэдэг үг жоохон тиймэрхүү санагдаад...
сайн бодоод үзвэл юу ч хийхгүй биеийн амрыг хараад 4 жилийг өнгөрөөчихвөл харин ч өөрийгөө зовоосон хэрэг болно байх. Юу гэхээр ямар нэг юмыг хийхгүй байгаагийнхаа төлөө сэтгэл санаа зовоод л яваад байна гэсэн үгшт.
харин ч өнгөрсөн үеүдийнхээ хамгийн жаргалтай үе юу байж вэ гээл бодоод үзэхэд
хайр дурлал, зугаа цэнгэлтэй үед биш, харин хамгийн их завгүй үедээ, шөнө болтол номын сан, сургууль, ажил дээрээ суугаад өөрийгөө шахаж, хамгийн бүтээлч байсан үе л хамгийн аз жаргалтай үе байдаг санагддаг, хожим нь бодоход бүү хэл, тухайн үедээ хүртэл гараал явахад цээжинд аз жаргал гэрэлтээл... хэхэ.. үнэхээр сайхан байдаг байжүүлэй...