Monday, January 18, 2010

Танийг юу хурцалдаг бэ?

Үүний хариулт маш энгийн...

Тэмүүлэлт өдөр бүр шинэ боломжоор эхэлдэг
Тэмүүлэлт өдөр бүр шинэ амжилтаар төгсдөг

Хэрэв өөртөө итгэхүй хэмээх
Тэнгэрлиг хишгийг хүртсэн бол
Танд ямар ч зам хэцүү бэрх биш байх болно

Ухаалаг байсан болохоороо би өчигдөр
Хорвоо дэлхийг өөрчлөхийг хүссэн юм
Мэргэн болсон болохоороо би өнөөдөр
Өөрийгөө өөрчилж байна

Орчлон хорвоог өөрчлөхийг та хүснэ үү?
Тэгвэл эхэлж өөрийгөө өөрчлөгтүн
Өөрийгөө өөрчлөхийг та хүснэ үү?
Тэгвэл аниргүй далайд анирүй оршигтүн

Жинхэнэ баясал дотроос ундарна
Гадаад нөхцлөөс үл хамаарна
Таны дотор таны биеэр баяр баяслын илгээмж тээсэн мөрөн урсана
Тэнгэрлиг тэр баясал болбоос амьдралын эрхэм дээд зорилго билээ

Юу таныг тушна, түүнийг март
Юу таныг сохолно, түүнийг март
Юу таныг хязгаарлана, түүнийг март
Юу таныг сэрээнэ, түүнд суралц
Юу таныг чөлөөлнө, түүнд суралц
Юу таны сэтгэлийг хангана, түүнд суралц

Та жаргалтай байхыг хүснэ үү ?
Тэгвэл ухааныхаа хүчийг дэвэргэж бүү үнэл
Сэтгэлийнхээ гэрлийг өчүүхэнд бүү тооц

Айдсыг хэрхэн ялах вэ?
Дотоод болон гадаад эв эеийн сэтгэлээр
Эв эеийн гэрэл гэгээнд айдас оршиж эс чадна

Гэрэлт цацраг нь ухаанд тань бялхтал
Ямагт сэтгэлийнхээ наран гэрэлд оршигтүн

Атгаг атаархал гэгч
Эмгэг хууч юм.
Анагаах найдвартай эм бол
Ган бат нэгдэл билээ

Цаг хугацаа наргианд итгэдэггүй
Цаг хугацаа надад ийн хэлнэ:
“Гүй, гүй, хүү минь гүйгтүн”

Ялалт ба Ялагдал хэмээх
Хоёр модны дунд
Тэвчээрийн мод урганам
Хатуужил тэвчээрийн модноос
Хамгийн анхилуун цэцэгс дэлгэрдэг

Үзвээс зохилтой
Хоёр гайхамшиг хэмээвээс
Энэрэн хайрлахуйн гайхамшиг буюу
Энэрэн өршөөхүйн гайхамшиг буюу

Хамгаас тусгаар билээ би гэж
Зөвхөн тэнэг л бодно
Хамгаас онцгой билээ би гэж
Зөвхөн тэнэг л бодно

Бэлтгэлгүйгээр оролдлого гэж үгүй
Оролдлогогүйгээр ахиц гэж үгүй
Ахицгүйгээр төгөлөржил гэж үгүй
Төгөлдөржилгүйгээр ханамж гэж үгүй

Хайр гэдэг нь нэгэн зүйлийг ухаарахуй юм
Бишрэл гэдэг нь нэгэн зүйлийг үйлдэхүй юм
Огоорол гэдэг нь нэгэн зүйлийг өгөхүй юм
Харин талархал гэдэг нь нэгэн зүйлд хувилахуй юм

Заримдаа би дуугүй байх хэрэгтэй болдог
Учир юун гэвэл энэ нь арай сайн мэдэж, арай мэргэн сэтгэж, арай төгс болж, арай түргэн үнэнд хүрэх цорын ганц зам юм

Ялалт хийгээд ялагдлын минь дотор, нууцхан ч бас илхэн баяр баясгалан амьсгалан байхын учир амьдралын тулааны талбарыг хайрлагтүн

Таны ухаан түмэн асуултаар дүүрчээ
Тэр бүхэнд хариулж чадах нэгэн Багш бий
Тэр Багш хэн бэ гэвээс
Таны аниргүйг эрхэмлэгч Багш билээ
Таныг урамшуулж буй тэр л хүн жинхэнэ багш тань
Таныг хайрлаж буй тэр л хүн жинхэнэ багш тань
Таныг албадаж буй тэр л хүн жинхэнэ багш тань
Таныг төгөлдөржүүлж буй тэр л хүн жинхэнэ багш тань
Таныг эрхэмлэж буй тэр л хүн жинхэнэ багш тань...

4 comments:

  1. Зөв зөв. Миний найз ч тээд гүйгээд л байхаар хүн дээ. гүй гүй, хүү минь бушуухан гүй.
    Харин гарчганд хариулахад би бол загнуулж, шүүмжлүүлж байж л хурцлагддаг юм шиг байгаан.

    ReplyDelete
  2. Зөв зөв. Миний найз ч тээд гүйгээд л байхаар хүн дээ. гүй гүй, хүү минь бушуухан гүй.
    Харин гарчганд хариулахад би бол загнуулж, шүүмжлүүлж байж л хурцлагддаг юм шиг байгаан.

    ReplyDelete
  3. Хөөх, энэ чинь ааасан гүн гүнзгий, бясалгалын шинэ чанартай бичлэг вэ. Их гоя бичсэн байна.

    ReplyDelete
  4. aan za namaig irleed bsan yumnuud ene bsiimuu? kk oilgoloo

    ReplyDelete