Sunday, August 22, 2010

Хотод...

Усыг ус биш болгодог хүмүүсээс айгаад
Ус энүүгээр урсахаа больсон
Усгүй хот уйтгартай байна.
Модыг мод биш болгодог хүмүүсээс айгаад
Мод ч энд ургахаа байсан
Модгүй гудамж нүцгэн байна.
Усгүй, модгүй
Уйтгартай, нүцгэн
Утаат хотын уугуул би.
Шувууг шувуу биш болгодог хүмүүсээс айгаад
Шувууд ч энд харагдахаа больсон
Шувуугүй тэнгэр хоосон байна.
Загасыг загас биш болгодог хүмүүсээс айгаад
Загаснууд энд үзэгдэхээ больсон
Загасгүй гол эзгүй байна.
Хоосон, эзгүй
Хотод зөвхөн хүмүүс л үлдсэн.
Мөрөөдлийг минь мөрөөдөл биш болгочих вий гэхдээ
Мөрөөдлөө тэднээс нуудаг би
Итгэлийг минь итгэл биш болгочих вий гэхдээ
Итгэхээсээ ч бас айдаг би
Итгэл мөрөөдлөө зүрхэндээ тээгээд
Энэ хотод ганцаарддаг би

5 comments:

  1. Гоё шүлэг байнаа. Нээрээ л хот маань хэцүүдлээ дээ тиймээ

    ReplyDelete
  2. tegvvl huduu yawdaa minii nz

    ReplyDelete
  3. Би тэдний чинь нэг байна хэхэхэхэ

    ReplyDelete